Суулгах
React нь анхнаасаа хэрэглээнд алгуурхнаар нэвтрэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд та React-г их, бага хүссэн хэмжээгээрээ хэрэглэх боломжтой. Та React-г дөнгөж сонирхож байгаа эсэх, HTML хуудсаа интерактив болгох эсвэл React-дээр ажилдаг цогц програм хийхийг хүсэж байгаа бол энэхүү хэсэг танд туслах болно.
Энэ бүлэгт
Оролдоод үз
Та React-г туршиж үзэхэд юу ч суулгах шаардлагагүй. Доорх sandbox-ыг өөрчлөөд үз!
function Greeting({ name }) { return <h1>Сайн байна уу, {name}</h1>; } export default function App() { return <Greeting name="Ертөнц минь" /> }
Дээрх кодыг шууд засварлах боломжтой ба баруун дээд булан дахь “Fork” товчлуурыг дарж шинэ тааб-нд нээж болно.
Reacт гарын авлагын ихэнх хуудсанд дээрх шиг sandbox байна. React гарын авлагаас гадуур React-г дэмждэг зөндөө онлайн sandbox байдаг: жишээ нь CodeSandbox, StackBlitz болон CodePen.
Дотоод орчиндоо React турших
React-г дотоод орчиндоо өөрийн компьютер дээрээ туршиж үзэхийг хүсвэл энэхүү HTML хуудсыг татна уу. Тэгээд өөрийн эдитор болон веб хөтөчдөө нээгээд үз!
Шинэ React прожект эхлүүлэх
Хэрэв та React ашиглан шинэ апп эсвэл вебсайт бүтээхийг хүсвэл шинэ React прожект эхлүүлээрэй.
Байгаа прожектдээ React нэмэх
Та React-г одоо байгаа апп эсвэл вебсайтдаа ашиглахыг хүсвэл одоо байгаа прожектдээ React-ийг нэмээрэй.
Дараагийн алхам
Хурдан Эхлэх хэсэгрүү очиж өдөр бүр тааралддаг хамгийн чухал React-ийн ойлголтуудтай танилцаарай.